Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Буудлуудыг шалгалаа

Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Арвайхээр сумын буудлуудад шалгалт хийлээ.  Мэргэжлийн хяналтын газрын 2010 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, газрын даргын баталсан 42/39 тоот удирдамжийн дагуу Үйлдвэр,үйлчилгээ, аялал жуулчлалын хяналтын улсын байцаагч Ч.Суурьтогтох, Эрүүл ахуй халдвар судлалын хяналтын улсын байцаагч Б.Сүхбаатар нар Арвайхээр сумын Ган нэгдэл ХХК-ний “Баянбулаг”, Дэлгэрэх ХХК-ний “Time”, Намын ширээ ХХК-ний “Хангай”, Харшийн гэгээ ХХК-ний “Залаа”  болон  “Мандарваа”,  “Хобби”, “Өлзийт”, “Өгөөмөр”, “Зүчи”, “Баян ширээ”,  “Арвайн тал”  зочид буудлуудын  холбогдох хууль тогтоомж стандартын хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн юм. Шалгалтын явцад  стандартын хэм хэмжээ, халдвар хамгааллын дэглэм, эрүүл ахуйн шаардлага зөрчсөн Ган нэгдэл ХХК-ний “Баянбулаг”, Намын ширээ ХХК-ний “Хангай”,   “Арвайн тал” зочид буудалын үйл ажиллагааг актаар зогсоож, “Хобби”  “Өгөөмөр”, “Өлзийт” зочид буудлуудад зөрчил арилгах тухай хугацаатай албан шаардлага үйлдэн хүргүүллээ. Мөн буудлын технологи ажиллагаа, урсгал угаалга, үйлчилгээний эд хэрэглэлийн эргэлт, ариутгал, цэвэрлэгээний бодисын сонголт, хэрэглээний талын заавар зөвлөмжийг өгчээ. Арвайхээр сумын зочид буудлууд нь үйлчилгээний чанар, соёлжилт, хүчин чадлын хувьд “Од”-ны   зэрэглэлд нийцсэн зочид буудал байхгүй ч зочид буудлуудын стандартын хэрэгжилт нь  урьд оны мөн үетэй харьцуулахад 1.5 хувиар өссөн байна.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж