Агаарын бохирдлыг бууруулах төслийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдлыг бууруулах төслийг хэлэлцэж байна

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хязгаарлалтын бүс  тогтоож, тэр хэсэгт түүхий нүүрс тээвэрлэн оруулахыг хориглох аж. Мөн гэрийг нь дулаан алдахгүй бүрээсээр бүрж, зарим хэсгийг цахилгаан халаагуурт шилжүүлнэ. Ингэхдээ шөнийн цахилгааны үнийг 50 хувиар бууруулж, тооцно. Харин энэхүү цахилгааны үнийн зөрүүг улсын төсөвт суулгаж өгөх чиглэлтэйгээр төсөл боловсруулжээ. Үүнд нийт 20 гаруй тэрбум төгрөг зарцуулна гэж тооцоолсон байна. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Г.Дарь
   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж