Германы хамгийн алдартай vйл явдлуудын нэг Oktoberfest фестивалийн тухай 34 фото

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Германы хамгийн алдартай vйл явдлуудын нэг Oktoberfest фестивалийн тухай 34 фото

Германы
Bavaria мужийн нийслэл Munich хотноо жил бvрийн 9-р сарын сvvлээс эхлэн
10-р сарын эхний долоо хоногийн амралтын єдрvvдийг хvртэл 16-18 єдрийн
турш vргэлжлэх нэгэн гайхалтай vйл явдал болдог нь Oktoberfest нэртэй
фестиваль юм. Герман улсад болдог хамгийн алдартай vйл явдлуудын нэг,
дэлхийн хамгийн том хєгжєєнт парк, яармаг худалдаа болох энэхvv
фестивальд жил бvр 6 сая гаруй хvн оролцдог. Баварийн соёлын чухал хэсэг
болох дээрх фестиваль энэ жил 200 дахь жилдээ тэмдэглэгдэж байгаа юм.
Анхны Oktoberfest 1810 оны 10-р сарын 12-нд Ludwig I хаан болон гvнж
Therese of Saxe-Hildburghausen нарын гэрлэлтийг хvндэтгэх бvх нийтийн
хvндэтгэлийн єдєр байдлаар тэмдэглэгдэж, томоохон хэмжээний морины
уралдаан зохион байгуулж байсан тvvхтэй. 1811 онд морины уралдаан дээр
газар тариалангийн vзэсгэлэн нэмэгдэж, харин морины уралдаан нь 1960
оныг хvртэл зохион байгуулагдсан байна. 1816 онд багт наадмын бvхээгнvvд
нэмэгдэж, 1835 онд жил бvрийн Oktoberfest-ын хамгийн чухал бvрэлдэхvvн
хэсэг болсон баярын жагсаалыг анх хийсэн билээ. Дийлэнх нь Баварийн 8000
хvн vндэсний хувцсаа ємсєн баярын жагсаал хийх болсон нь єнєєг хvртэл
хадгалагдаж иржээ. 1854 болон 1873 онд холерь євчин дэлгэрсний улмаас,
1866, 1870 онд баваричууд германы иргэний дайнд оролцсоны улмаас,
1914-1918 онд дэлхийн нэгдvгээр дайн болсноос, 1939-1945 онд дэлхийн
хоёрдугаар дайн болсны улмаас фестиваль тэмдэглэгдэлгvй єнгєрсєн ч 1880
оноос дахин худалдаа vйлчилгээний олон арван бvхээг, бvжиг, зугаа
цэнгэлийн vйлчилгээнvvдтэйгээр илvv єргєн цар хvрээтэйгээр тэмдэглэгдэх
болсон байна. Oktoberfest фестиваль анх тэмдэглэсэн тэр цагаасаа хойш
єнєєг хvртэлх хугацаанд дайн, євчин болон бусад аюул ослын улмаас нийт
24 удаа тэмдэглэгдэлгvй єнгєрч байсан тvvхтэй юм. Энэ жил 200 дахь
жилийнхээ ойг тэмдэглэж байгаа фестивалийн нэг онцгой vйл явдал болсон
нь нээлтийн єдрєєр хамгийн анхны тvvхэн тэмдэглэлт явдал болох морины
уралдаан зохион байгуулагдсан байна.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж