Sony-ийн дараагийн PSP – NGP

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

Sony-ийн дараагийн PSP – NGP

Удаан хугацаанд яригдсан Playstation
Portable 2 буюу хоёрдугаар үеийн PSP-г Sony-ийнхан 1-р сарын сүүлээр
албан ёсоор танилцуулсан билээ. NGP (Next Generation Portable) буюу
дараагийн үеийн супер зөөврийн консоль маань маш олон ид шидтэй гэнэ.
Playstation Suite үйлчилгээг ашиглах болон өмнөх PSP-д зориулсан
контентуудыг суулгаж ашиглах боломжтой.

Үзүүлэлтийн хувьд:

– Quad-Core ARM Cortex-A9

– 5 инчийн OLED дэлгэц. 960×544  нягтралтай

– Хос аналог удирдлага

– 3G хөдөлгөөнт интернэтэд холбогдох

– WiFi холболт

– GPS

– Ар талдаа мэдрэгчтэй

– Хөдөлгөөн, өнцөг мэдрэх accelerometer/gyroscope

– Электрон луужин

– Хоёр талдаа хос камертай

Өмнөх PSP-үүд шиг UMD диск хийж
ажилладаггүй. Тоглоомуудын хувьд оронд нь мемори карт маягийн шинэ медиа
ашиглах юм байна. Playstation Store-оос мөн тоглоом татаж авч суулгаж
болно. Өмнөх PSP-ээс 4 дахин өндөр нягтралтай дэлгэцтэй, мөн дэлхийн
хамгийн анхны хос аналог товчлууртай зөөврийн төхөөрөмж болжээ. 2011 оны
сүүлчээр худалдаанд гарах гэнэ.

Sony-ийн танилцуулснаас харахад одоогийн
хамгийн дээд зэрэглэлийн компьютерүүдийн арай ядан хүчирч ажиллах
хэмжээний тоглоомуудыг ядах юмгүй ажиллуулж байсан.

Хир зэрэг чадалтайг нь харуулахын тулд
дэлхийн хамгийн хүчирхэг консоль болох “Playstation 3”-т зориулагдан
гарсан Metal Gear Solid 4 тоглоомын богино хэсгийг NGP-д шууд рендерлэж
үзүүлсэн байна. NGP маань уг агуу өндөр зураглалтай тоглоомыг 20fps
хурдаар гаргаж байсан нь олон хүний анхаарлыг татжээ. Бидний хэрэглэж
байгаа PC-д бол явах ч үгүй шүү дээ.

Харин хэрэглэгчийн харагдац буюу UI
(User Interface) нь нэг их таалагдсангүй. Магадгүй одоо танилцуулгын
шатанд байгаа, хөгжүүлэлт нь үргэлжлэх учраас худалдаанд гарахдаа арай
өөр болж магадгүй.

KT.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж