Бенитез дургүйцлээ илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Бенитез дургүйцлээ илэрхийлэв

“МанЮ”-гийн дасгалжуулагч Сэр Алекс Фергусон “Ливерпуль”-ийн уналтыг тус клубын экс-дасгалжуулагч Рафаэль Бенитезтэй холбосонд өдгөө “Интер Милан”-ы дасгалжуулагчаар ажиллаж буй Бенитез дургүйцлээ илэрхийлжээ.

Рафагийн хувьд Энфилд цэнгэлдэхэд зургаан жил ажиллаж, энэ хугацаанд “Ливерпуль”-ийн түүхэн дэх тав дахь Аваргуудын лигийн цомыг авчирсан юм. Мөн тэр Мерсисайдын “Улаанууд”-ыг FA Cup болон бусад дотоодын чанартай цомууд, мөн 2007 онд Аваргуудын лигийн финалд хүргэсэн билээ. Түүний хүртэж чадаагүй ганц шагнал нь Премьер лигийн аваргын цом, харин тус лигийн оргил амжилт нь дэд аваргын хоёрдугаар байр байсан юм.

Сэр Алэкс Энфилдийн эздийг их мөнгө зарж, Бенитезийн үеэс илүү менежменттэй ажиллаж байна гэж хэлсэн байна. Мөн тэр Бенитез “Ливерпуль”-ийн удирдлагыг авах хүртэл, өмнөх менежерүүдтэй сайн харилцаатай байсан гэжээ.

Бенитез Сэр Алексийн ярилцлагын хариуд багийнхаа албан ёсны вэб сайтаар дамжуулан мэдэгдэл хийжээ. “Би ийм туршлагатай, хашир менежер ийм зүйл ярьсанд, тэгээд тэр зүйлд нь миний талаар маш их дурдагдсанд үнэхээр итгэж чадахгүй байна. Би Италид ирээд удсан бол яахав, энд ирээд ердөө гуравхан сар болж байна шүү дээ” гэжээ. Мөн “Ливерпуль”-ийн хөгжөөн дэмжигчид үнэн түүхийг мэдэж байгаа гэсэн байна. Түүнчлэн Рафа  “Хэрэв нэг газраа 24 жил болчихвол хүмүүс шүүхэд бүр л амар байх байх даа” гэжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж