Монголын Ардчилсан социалист залуучуудын холбооны дөрөвдүгээр их хурлаар холбооныхоо нэрийг өөрчилсөнтэй холбогдуулан “Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбоо”-ны шинэ бэлгэ тэмдгийг зохиох уралдаан зарлажээ.
Уг бэлгэ тэмдэгт тусгаар тогтнол, эх орон, Ардчилал хүний эрх, эрх чөлөө, Залуу нас, хүсэл тэмүүлэл, өнгөрсөн одоо, ирээдүй цагийн хэлхээс, чөлөөт залуу сэтгэлгээ, шинэ дүр төрхийг тусгасан агуулгатай байх гэнэ. Уралдаанд шалгарсан бүтээлийг гурван сая төгрөгөөр шагнаж урамшуулахаар төлөвлөсөн аж.
Б.Манлах