“Тогтвортой амжиргаа 2” сургалт зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

“Тогтвортой амжиргаа 2” сургалт зохион байгууллаа

“Тогтвортой амжиргаа 2” төслийн газраас хөдөө сумдын мэргэжилтнүүдэд бэлчээрийн багц зураглалыг хийх арга зүй, ашиглах зориулалт, ач холбогдол, шинэчлэх арга зүйн талаар төслийн зөвлөх багш нар сургалт семинар зохион байгууллаа.

Энэ үеэр БСТ-өөс боловсруулсан “Үндэсний болон аймаг сумын хэмжээнд бэлчээр, эрсдлийн менежментийг хэвшүүлэхэд тулгамдаж буй асуудал, үүнээс гарах арга зам, шийдвэрлэх гарц” сэдвээр зөвлөмж хэлэлцүүлэг явуулжээ. Малчдын бүлгийг хэрхэн чадавхижуулах, төслийн хүрээнд нэвтрүүлж болох шинэ арга ажиллагаа, технологийн талаар харилцан санал солилцож, асуулт хариулт маягаар семинарыг зохион байгуулсан нь нэлээд үр дүнтэй ажил боллоо хэмээн зохион байгуулагчдын зүгээс үзэж байгаа ажээ.

Семинарын төгсгөлд Аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газраас бэлчээрийн багц зураглалыг сумдын мэргэжилтнүүдэд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болсон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж