Halo: Reach 200 сая ам.доллар олжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Halo: Reach 200 сая ам.доллар олжээ

Тоглоомын ертөнцөд шуугиан тариад байгаа Halo: Reach видео тоглоом Microsoft-ын үнэхээр хит бүтээл болж чаджээ. Тус корпорацийн мэдээлснээр Xbox-360 тоглоомын консолд зориулсан Halo: Reach тоглоом худалдаанд гарснаас хойш ердөө 24 цагийн дотор Европ болон АНУ-ын хэмжээнд 200 сая ам.долларын орлого олсон байна.

Түүнчлэн уг тоглоом “Microsoft-ын түүхэн дэх хамгийн агуу тоглоом” хэмээн Microsoft Game Studios-ын дэд ерөнхийлөгч Фил Спенсер хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ. Түүгээр ч зогсохгүй видео тоглоомын салбарт шуугиан тарьсан энэхүү тоглоом өнгөрсөн арван жилийн түүхэн дэх хамгийн дуулиантай бүтээл гэжээ.
 
Өмнө нь 2007 онд худалдаанд гарч Halo цуврал тоглоомын гурав дахь хувилбар 24 цагийн дотор 170 сая ам.долларын орлого олж байсан гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж