“Эко элч”, хийлч Ч.Дэлгэрцэцэг “SOS” хэмээх шинэ уран бүтээл дээрээ ажиллаж байгаа гэнэ. Түүний шинэ уран бүтээл нь агаарын бохирдлын эсрэг байх гэнэ. Түүний “SOS” шинэ уран бүтээлийн хөгжмийн хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх зохиожээ. Харин бичлэгийг “Prosound” студид бичүүлж, Рагу микс мастераар нь ажилласан байна. Хийлч Ч.Дээгий шинэ уран бүтээлийнхээ талаар “Энэ бүтээл маань оюуны талдаа болсон гэж бодож байна. Хэмжээний хувьд 9-10 минут үргэлжлэх юм. Нэг ёсондоо богино хэмжээний кино шиг” гэв.
М.Урин