
Зээр агнасан болон Зээрийг авч идсэн иргэдийг тус бүрд нь 50 мянган төгрөгөөр торгож Сүхбаатар сумын Төрийн сан банкны дансанд 200000 төгрөг, нөхөн төлбөрийн 2,480.000 төгрөгийг Аймгийн байгаль хамгаалах санд оруулахаар шийдвэрлэж, хууль бус ан агнахад хэрэглэсэн Сайга, Калибрь маркийн хоёр бууг Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ. Энэхүү явдлаас иргэд маань сургамж авч агнахыг хориглосон ан амьтны махыг худалдан авахгүй байх, хулгайн ан хийсэн этгээд, худалдан авсан та өөрөө ч бас давхар хуулийн хариуцлагад татагдах болно гэдгийг хуулийн байгууллагынхан анхааруулжээ.