
Бөхийн анхдугаар барилдаанд Мандалговь хотын төвийн VI цэцэрлэгийн 64 бөх барилдсанаас V цэцэрлэгийн Алтангэрэл, Тэмүүжин, VI цэцэрлэгийн Балжинням, Мөнгөншагай нар шөвгийн дөрөвт үлдэж Алтангэрэл түрүүлж , Балжинням үзүүрлэлээ
Бяцхан бөхчүүдэд ерөнхий ивээн тэтгэгчийн мөнгөн шагнал, өргөмжлөл, ал, мөнгө, хүрэл медаль , гарын бэлэг гардууллаа. Энэхүү бяцхан хүчтэнүүдийн барилдаан нь ирээдүйд төрөлх нутгаасаа улсын алдар цолтой бөх олноор төрүүлэх эхлэлийг тавьж байгаа, цаашид уламжлал болгон зохион байгуулахаар болжээ.
С.Пүрэвсүрэн