
Монгол төрийн уламжлалт баяр сар шинийн ёс жаягийг түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үед сурталчилан таниулах зорилго бүхий энэхүү арга хэмжээний үеэр монгол үндэсний дээл хувцасаа иж бүрнээр нь өмсөж ирсэн хүүхэд, гэр бүлийг шалгаруулах, билэг дэмбэрэл бүхий ерөөлийн үгс хэлэлцэх, ууц хөндөх ёс, ардын дуу хуур эгшиглүүлэх, лам хуваргууд хийморийн сан айлдах зэрэг олон талт үйл ажиллагаа зохион байгуулагддаг уламжлалтай.
Золголтонд аймаг орон нутгийн удирдлагууд оролцож ахмад настанууддаа хүндэтгэл үзүүлэн, хадаг барин золгож, хүүхэд багачуудад гарын бэлэг гардууллаа.