Хөлбөмбөгийн шүүгчид сургалтанд хамрагдана

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн шүүгчид сургалтанд хамрагдана

Олон улсын хөлбөмбөгийн холбооны мэргэжилтнүүд манай улсад ирж, Монголын хөлбөмбөгийн холбооны шүүгчдийн дунд сургалт явуулах гэж байна. Уг сургалт маргааш эхлэх бөгөөд Олон улсын хөлбөмбөгийн холбооноос томилогдон ирсэн сургалт хариуцсан ажилтан, Япон улсын мэргэжилтэн Ишияама, түүнийг дагалдан туслах мэргэжилтнүүд болох Азимай, Калиди нарын хүмүүс хүрэлцэн ирээд байна. Тус сургалтанд манай улсаас эрэгтэй, эмэгтэй 20 гаруй шүүгчид хамрагдах юм.
Хөлбөмбөгийн уг сургалт нь онол, практик хослуулсан хичээлтэй болохоор хамрагдах шүүгчид бэлтгэл хийж  байна. Сургалтын хүрээнд талбай дээр тэмцээн шүүх явцад нийтлэг гардаг алдаа болон тамирчидтай харилцах явцад ямар зүйлийг анхаарвал зохистой байх зэрэг хичээлүүдийг заах ажээ.
Олон улсын хөлбөмбөгийн холбооноос өөрийн гишүүн орнуудын дунд жилд дунджаар нэгээс хоёр  сургалт зохион байгуулдаг бөгөөд манай улсад явуулж байгаа энэ жилийн эхний сургалт юм. Сургалт маргааш өглөө 09.00 цагаас эхэлнэ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж