Италийн дизайнер тетрис буйдан бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Италийн дизайнер тетрис буйдан бүтээжээ

Италийн нэрт дизайнер Стефано Грассели тетрис тоглоомоос санаа авч, Coroflot хэмээх буйдан бүтээжээ. Энэхүү буйдангийн хэсэг бүр нь тетрис тоглоомын дүрстэй адил хэлбэртэй бөгөөд хоорондоо нийлж, нэгэн цогц болох аж. Хэрэглэгч өөрийн хүссэнээр өнгө болон хэлбэрийг нь тохируулж, төрөл бүрийн өнгө, дүрсний зохилдолгоотой буйданг гэртээ байрлуулах боломжтой юм. Харамсалтай нь, энэхүү буйдан одоогоор зөвхөн концепт буюу төсөөллийн загвар төдий бөгөөд олны таашаалд нийцвэл худалдаанд гаргах гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж