Олон улсын хакерууд Унгарт чуулж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Олон улсын хакерууд Унгарт чуулж байна

Интернэтийн аюулгүй орчин, хамгаалалтад чиглэсэн “Hacktivity-2010” нэртэй Европын хакеруудын чуулга уулзалт Унгарын нийслэл Будапешт хотноо бямба гаригт нээлтээ хийж, өчигдөр өндөрлөсөн байна. Хоёр өдөр үргэлжилсэн энэхүү чуулга уулзалтад дэлхийн олон орны 700 гаруй хакер, программист оролцсон байна.
Интернэтийн аюулгүй байдлын салбарт дэлхийд цуутай, энэ салбарын гүрү гэгддэг Брюс Шнайер чуулганг нээж, интернэтийн аюулгүй орчин, нууцлал болоод насны хязгаарын талаар сэдэв хөндөж, асуулт, хариулт явуулжээ. Мөн нээлтийн ажиллагаанд Oracle компанийн эксперт Александр Корнбруст, ESET компьютерийн аюулгүй байдал хариуцсан компанийн Роберт Липовский, Америкийн хакер Мич Алтман нарын салбартаа тэргүүлэгчид оролцсон байна.

Хоёр өдрийн туршид 30 орчим лекторууд илтгэл тавьсан бөгөөд тэдний илтгэлийн гол сэдэв нь өгөгдөл дамжуулах аюулгүй байдал, дижитал хууль эрх зүй болоод интернэтийн аюулгүй байдлын түүх болон ирээдүйн тал руу чиглэсэн байв.

Анхлан 2002 онд зохион байгуулагдаж байсан “Hacktivity-2010” арга хэмжээний үеэр мөн семинар зохион байгуулж, чөлөөт цагаар Hack the Vendor, Capture the Flag зэрэг хак төрлийн тоглоомоор тэмцээн зохион байгуулж, хакерууд чадварыг сорьсон байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж