Үзэгчид “Онцлох есөн хүн” нэрлэв

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

Үзэгчид “Онцлох есөн хүн” нэрлэв

Дорнод аймаг дахь “Шинэ суваг” телевиз 11 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд улиран буй бар жилийн “Онцлох 9 хүн”-ийг нийт үзэгчдийн дунд явуулсан санал асуулгаар тодрууллаа. Энэ сарын 01-нд “То ван” зочид буудалд зохион байгуулсан шагнал гардуулах ёслолд бар жилд ажлын өндөр амжилт гарган Дорнодчуудынхаа хүндэтгэлийг хүлээсэн “Онцлох есөн хүн”-ийг “Шагнагдагсдын кофе уулзалт”-д урьж халуун дотно ярилцлага өрнүүлэв. “Онцлох 9 хүн”-ээр УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, аймгийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтох, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын Захирагч Ж.Энхцэцэг, аймгийн Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн тэргүүн Ц.Сарантуяа, “Өгөөж нарлаг тал” компаний  Захирал Ө.Чулуунханд, Хөгжимт драмын театрын Уран сайхны удирдаач н.Ганзоригт, 12 дугаар сургуулийн Биеийн тамирын багш Г.Сүхбаатар, Цагдаагийн газрын  6 хэсгийн эргүүлийн цагдаа н.Бат-Эрдэнэ, ОБХ-ийн гал сөнөөгч Ч.Бямбабаатар  нар шалгарчээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж