Спортыг дэмжигч Голомт банк нь харилцагч байгууллагуудынхаа дунд спортын төрөл бүрийн арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг бөгөөд тухайлбал дартс, боулингийн тэмцээнийг энэ оны 6-р сард зохион байгуулж, шалгарсан тамирчдыг Өмнөд Африкт болсон Дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтыг үзэх эрх олгож байсан бол энэхүү нөхөрсөг тэмцээнийг өмнөх жил воллэйболын спортын төрөлд зохион байгуулж байсан байна.
Энэ удаагийн тэмцээнд Элчин сайдын яамдууд, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Азийн хөгжлийн банк, Мэрси Корп, Мянганы Сорилтын сан зэрэг 13 баг тамирчид оролцсон бөгөөд хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдөж, ОХУ-ын баг тамирчид 1-р байрыг эзэлж аваргын цомын эзэн болж, GTZ буюу Германы Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн баг тамирчид 2-р байр, Ардчилсан Солонгос улсын баг тамирчид 3-р байрыг тус тус эзэллээ.
Дэлхий нийтээр глобалчилагдахын хэрээр олон улсын хамтын ажиллагаа өргөжиж, дипломат харилцаа шинэ түвшинд гарч байгаа энэ үед Гадаад харилцааны яам, Монгол дах гадаадын Элчин Сайдын Яамдууд, Олон улсын байгууллагууд, Голомт банкныхан ийнхүү спортоор амьсгалсан нэгэн өдрийг хамтдаа өнгөрөөж, хөлбөмбөгийн аваргаа шалгарууллаа.