
Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй уг шагнал гардуулах ажиллагаа саяхан аймгийн ЗДТГ-ын “Ёслол хүндэтгэлийн өргөө”-нд боллоо. “Есөн алдартан”-аар аймгийн Засаг дарга Ц.Жанлав, УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, “Адуун чулуун” компаний Захирал Б.Шатар, “Цогоктаэдр” компаний Захирал П.Цогбаяр, “Санбэйс” компаний Захирал С.Итгэл, аймгийн Улаан загалмайн хорооны дарга Б.Ганболд, Дашбалбар сумын Засаг дарга Ж.Ёндонжамц, Баян-Уул сумын ЕБС-ийн сурагч А.Уранбаяр, 12 дугаар цэцэрлэгийн багш Х.Нарантуяа нар шалгаран шагналаа гардав.