Freddie Mercury-гийн амьдралаар кино хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Freddie Mercury-гийн амьдралаар кино хийнэ

Алдарт “The Queen” хамтлагийн ахлагч, дуучин Freddie Mercury-гийн тухай нэгэн сонирхолтой кино хийхээр болжээ. Уг киноны гол дүрд Baron Cohen тоглон домогт дуучны дүрийг амилуулахаар болсон байна. Тэрбээр гадаад дүр төрхийн хувьд дуучинтай нэлээд төстэйн дээр дуучны үнэн шүтэн бишрэгч аж.
Энэхүү кинонд дуучны амжилтын түүх, “The Queen” хамтлагийн тухай гарах аж. Freddie Mercury дэлхийн хамгийн алдартай хүмүүсийн жагсаалтад одоо хүртэл багтдаг ба түүний олон дуунууд хит болсоор байгаа. Тэрбээр 1946 оны есдүгээр  сарын 5-нд төрсөн юм. Түүний эцэг нь Английн засгийн газарт мөнгөний нярав гэсэн томоохон алба хашдаг байжээ. Бусдын адил найман настайдаа сургуульд орж суралцсан бөгөөд багадаа кокей, гүйлт, бокс гэх зэрэг олон спорт сонирхдог аддтай жаал байсан гэдэг. Нэг ёсондоо спорт бол хобби байлаа. Спортоос гадна олон төрлийн гоц авъяастай нэгэн. Хэнтэй ч харцуулашгүй зургийн сод мэдрэмжээрээ өөрийн дотоод ертөнцөө олон таван үггүйгээр бүрэн дүүрэн илтгээд харуулчихна.
Freddie  ахлах ангид орлоо. Сургуулын урлагийн наадмын үеэр сургуулийн захирал ноён Петер түүний хөгжимийн авяасыг олж харсан юм. Ноён Петер түүний талаар эцэг эхтэй нь ярилцаж мэргэжлийн сургуульд оруулах санал тавьсан байна. Тэд ч зөвшөөрч Freddie төгөлдөр хуур тоглож эхэлсэн байна. Энэ өдрөөс эхлэн түүний амьдрал дуу хөгжимтэй салшгүй холбогдож эхлэх нь тэр. Сургуулынхаа найрал хөгжимийн хамтлагт төгөлдөр хуур тоглож байгаад 1958 онд Derrick Branche, Bruse Murray , Farang lrany, victort rana болон Freddie нарыг сургуулийн захирал нэгтгэж сургуулийн рок нь рол хамтлаг Хэктисыг байгуулсан байна. Freddie хамтлагтаа төгөлдөр хуур тоглодог байжээ.
Сургуулиа төгссөний дараа гэр бүлээрээ Англид шилжин суурших болсон. Амьд хөгжмийн эх оронд суурших болсноор урлагийн ертөнцтэй холбогджээ.
Алдарт “The Queen” хамтлаг 1970 онд үүсгэн байгуулагдсан юм. Тус хамтлагийн Big queen дуу нь Ангилийн хөгжмийн жагсаалтыг есөн долоо хоногийн турш тэргүүлж, тухайн үедээ тэсрэлт хийж байлаа. Энэ үеэс уг хамтлаг нэр хүнд нь өсч, цомгоо дэлхий даяар борлуулж эхэлжээ.
Ийнхүү алдарт хүндийн оргилд гарсан тус хамтлаг 1990-ээд он хүртэл амжилттай уран бүтээлээ туурьваж байсан ба Freddie Mercury ДОХ-ын халдвар аван эрүүл мэнд нь муудсанаар зогсонги байдалд орсон юм.
Хөгжмийн ертөнцөд домог болон гялалзсан Freddie Mercury 1991 онд таалал төгссөн билээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж