Улаанбаатарт бадминтоны ОУ-ын тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт бадминтоны ОУ-ын тэмцээн болно

Монголын бадминтоны холбооноос Азийн бадминтоны холбоотой хамтран ирэх сарын 6-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо бадминтоны олон улсын тэмцээнийг зохион байгуулах гэж байна. “Mongolia International Series 2010” нэрээр зохион байгуулах тус тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэй хосын болон холимог хосын гэсэн таван төрөлд зохион байгуулж, аваргуудыг тодруулах аж. Таван мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд Иран, Словак, Мьянмар, Шинэ Зеланд болон Малайзын тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна. Харин манай улсаас энэхүү олон улсын чанартай тэмцээнд 10 гаруй тамирчин өрсөлдөх юм.

“Mongolia International Series 2010” тэмцээнийг Спортын төв ордонд зохион байгуулахаар төлөвлөөд байсан ч аравдугаар сарын 4-нд эхлэх боксын оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй давхцсан учир “Тэмүжин” бөхийн клубын зааланд явуулахаар ярилцаж байгаа ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж