Занетти эмнэлэгт хүргэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Занетти эмнэлэгт хүргэгдэв

“Интер Милан” багийн ахлагч Хавьер Занетти өнгөрсөн амралтын өдөр “Палермо”-гийн эсрэг хийсэн тоглолтын дараа эмнэлэгт хүргэгджээ. Өдгөө 37 настай Аргентин хамгаалагч талбайд бүтэн 90 минут тоглож, баг нь 2:1 харьцаатай хожсоны дараа цээжин хэсэгтээ гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. “Вилла Софиа” эмнэлэгт түүнийг яаралтай шинжилгээнд оруулж, гэмтэл нь тийм ч ноцтой биш гэдгийг эмч нар оношилсон байна. Улмаар Занетти Миланд очиж, эмнэлэгт дахин шинжилгээ өгөхөөр болсон аж.

“Интер”-ийн телевизэд өгсөн ярилцлагадаа Занетти “Тоглолтын үеэр маш хүчтэй өшиглөсөн бөмбөг миний гэдсийг оносон. Би амьсгаа ч авч чадахгүй хэдэн хормыг өнгөрүүлсэн. Багийн эмч намайг эмнэлэгт очих хэрэгтэй гэж зөвлөсний дагуу хэд хэдэн шинжилгээг Палермод хийлгэлээ” гэжээ.

Занеттигийн гэмтэл ноцтой эсэхийг одоо Миланы эмч нар тодорхойлно. Сануулахад, Аргентин ахлагч саяхан багтайгаа 2012-13 оны улирал хүртэл гэрээгээ сунгаад байгаа юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж