Английн шигшээ бас нэг дасгалжуулагчтай болно

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Английн шигшээ бас нэг дасгалжуулагчтай болно

Английн хөлбөмбөгийн холбооноос шигшээ багт шинэ дасгалжуулагчийн орон тоог гаргахаар болжээ. Уг орон тоон дээр Англи дасгалжуулагч ажиллах гэнэ. Тус дасгалжуулагч “Гурван арслангууд”-ын дасгалжуулагч гэсэн орон тоон дээр ажиллана. Гэхдээ одоогийн дасгалжуулагч Фабио Капеллогийн ажлыг булааж авахгүй, мөн түүнийг залгамжлахгүй юм байна. Харин Фабио Капеллод мэдээлэл өгч, талбайн гаднах асуудлыг шийдэж байх гэнэ. Мөн 21-ээс доош насны шигшээ багтай ажиллах аж.

Ингэснээр багийн ерөнхий дасгалжуулагч Фабио Капелло, залуучуудын багийн дасгалжуулагч Стюарт Пийрс нарын эзгүйд тэднийг орлох, шинэ тамирчдыг гаргаж ирэх болон дасгалжуулагч, тамирчдын хооронд харилцдаг нэг ёсондоо менежерийн албан тушаал Английн шигшээд бий болж байна. Уг албан тушаалыг Английн хөлбөмбөгийн холбоо тун удахгүй албан ёсоор батална гэж хөлбөмбөгийн холбооны хөгжил хариуцсан захирал Сэр Тревор Брукинг ярьжээ.

Одоогийн байдлаар шинэ дасгалжуулагчийн ажлыг Премьер лиг болоод олон улсын туршлагатай Алан Курбайшли, Пол Инс нар авах магадлал өндөртэй байгаа гэнэ. Мөн “Рийдинг багийн менежер Брайн МакДэрмот, “Донкастэр Ровэрс” багийн Шон О’Дрискол, “Милвалл” багийн Кэнни Жакэт нарын нэр ч яригдаж байгаа аж. Хэдийгээр шинэ дасгалжуулагч Фабио Капеллогийн дараа шигшээ багийг дасгалжуулахгүй гэж албаныхан мэдэгдэж байгаа ч 2012 он гэхэд туршлагажсан Англи менежерт “Гурван арслан”-гийн хувь заяаг даатгах нь тодорхой гэж шинжээчид бичиж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж