Авто техникийн үзлэг үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Авто техникийн үзлэг үргэлжилж байна

Энэ сарын эхний өдрөөс улсын хэмжээнд авто машины үзлэг, оношилгоо эхэлсэн. Өнөөдөр ирсэн мэдээгээр нийслэлийн хэмжээнд  4078 авто машин хамрагджээ. Эдгээр авто машинаас авсан татвар 147,5 сая төгрөг болсон гэж албаны эх сурвалж мэдэгдлээ. Чингэлтэй , Хан-Уул дүүргийн жолооч нарын ирц муу байгаа аж. Учир нь Баянзүрх , Сонгинохайрхан дүүргээс бусад дүүргүүд хуучин байрнаасаа өөр байранд ажиллаж байгаагаас жолооч нар хаана очихоо мэдэхгүй байгаа гэнэ. Баянгол дүүрэг “Хөсөг трейд” ХХК , Баянзүрх “Их сүлд “группын байр, Сүхбаатар дүүрэг “Монгол глобал” ХХК , Сонгино хайрхан Автобус-2 , Хан-Уул  Автобус-1 компанийн байранд  тээврийн хэрэгслийн үзлэг бүртгэл, оношилгоог хийж байна.
Б.Болортуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж