За шинэ долоо хоногийн мэнд, Санхүүчид ээ.
Өнгөрсөн хагасайнд буюу 2010.09.18-нд болсон зугаалга гайхалтай бөгөөд хөгжилтэй
бас дурсамжтай болж өнгөрснийг хэлэхэд таатай байна. Ойрд ангийхантайгаа
уулзаагүй бүр саначихсан байна лээ.
Ингээд Цэцээ-Гүний аялалыг санаачилж зохион байгуулсан Эрдэнэбаяр,
Энхбаатар, Нарангэрэл нартаа баярлалаа. Мөн Мандхай Нарангэрэл хоёрыгоо
байгаагүй бол би энэ аялалын багт орохгүй л байсан болов уу. За тэгээд ангийн
анд Шагдарсүрэн газарчилж, хажуугаар нь биднийгээ шоглоод нөгөө л хөгжилтэй
хэвээрээ байхыг харах сайхан байсан.