Хөнгөлттэй зээлд хамрагдана

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Хөнгөлттэй зээлд хамрагдана

Тус аймгаас ерөнхий боловсролын сургуулийг  энэ жил 720, урьд онуудын 89, нийт 809 төгсөгч их, дээд болон мэргэжлийн сургуулийн ерөнхий шалгалтад бүртгүүлэн шалгалт өгсөн. Аймгийн Засаг даргын тамгын газар мэргэжлийн их, дээд болон тусгай мэргэжлийн сургуулиудад энэ хичээлийн жилд элсэгчдээс Засгийн газрын тогтоолын дагуу сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах хүсэлттэй 320 шахам хүүхдэд холбогдох материалыг нь нягтлан бүрдүүлсний үндсэн дээр тодорхойлолт гаргаж өглөө. Мөн төрийн албан хаагчийн гэр бүлээс суралцах 150 гаруй хүүхдийн материалыг бүрдүүлэн зохих байгууллагад уламжилсан байна.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж