
Өнгөрсөн жилийн Tour de France уралдаанд ерөнхий дүнгээр долдугаар байрт шалгарснаас хойш Нибалигийн статус огцом өсч, “Их дуулга”-ын уралдаанаас цом хүртэх өндөр магадлалтай дугуйчдын тоонд зүй ёсоор багтах болсон юм. Тэрбээр мөн энэ жилийн Giro d’Italia-д гуравдугаар байрт шалгарч, харин түүний багийн анд Иван Бассо түрүүлсэн билээ.
Энэ жилийн Ла Вуэлта уралдааны тухайд Нибали ерөнхий дүнгээр тэргүүлж, уралдааны ялагч болсон бол “Cofidis” багийн дугуйч, Францын Дэвид Монкути шилдэг уулын дугуйчид олгодог эрээн цамцны эзэн болж, уралдааны туршид гурван гараанд түрүүлсэн Британийн Марк Кавендиш онооны улаан цамцны эзэн болжээ.
С.Цэлмэг