
Гэвч тэрбээр очсон сэтгүүлч бүрийн амыг хэдхэн үгээр таглаж байсан юм. “Би одоо ярихгүй бичиж байгаа. “Титэм үг” бол миний ярилцлага юм. Миний хэлж ярих гэсэн болгон түүгээр илэрч байгаа” гэсэн эелдэгхэн үгээр сэтгүүлчдийн амыг тагласаар үйл ажиллагааг өндөрлүүлэв. Ерөнхийлөгч асан сүүлийн үед нэлээд өнгө засч, өмнөхөөсөө залуухан харагдах болсныг тэнд цугларагсад гайхаж байлаа. Нэг сэтгүүлч бүр “Н.Багабанди гуай гучтай хархүү шиг гялалзаж байх шив” гэсэн нь үнэнээс нэг их хол зөрөөгүй үг байв.
Д.ОЮУН