Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

ISBN бол номын бизнесийн ертөнцөд яригддаг стандарт identifier юм. Бүх дэлхий даяар ашигладаг стандарт дугаар болжээ. Ашиглагдаад бараг 40 гаруй жил болж байна.

Энэхүү дугаар нь таны номыг дахин давтагдахгүйгээр бүрэн дүүрэн тодорхойлж чадна.

Бас дугаараар тань таны номыг чөлөөтэй хайх боломжтой болдог. Жишээ нь Google, Yahoo, Bing гэх мэт.

Ерөнхийдөө бол томоохон ном хэвлэгчид нь өөрсдийн хэвлэж байгаа номууддаа ISBN дугаар өгдөг. Дугаар нь хэвлэгчийн код, хэл эсвэл тухайн орны код, гарчиг болон номтой холбоотой бусад кодууд байдаг.

Хэрвээ та номын зохиогч бол номоо хэвлүүлж байгаа газраасаа ISBN код авч болох юм. Тухайн хэвлэгч тань өөрийн гэсэн ISBN кодуудыг авсан байдаг.

Тэгэхээр ISBN код авах дараах арга зам байж болох юм.
Хэвлэж байгаа газрын нэр, бүрэн хаяг, холбоо барих хаяг зэргийг бүрэн гүйцэт мэдэж авна.
ISBN.org вэб сайт руу холбогдож орно.
Application гэсэн цэс эсвэл дүрс дээр дарна.
Онлайн формыг өгөгдсөн мэдээллүүдийн дагуу бүрэн гүйцэт бөглөнө.
Тодорхой төлбөр төлөх ёстой гэдгийг анхаараарай.
Формоо илгээнэ. Таны мэдээллийг шалгаж нягтлахад 10 гаруй өдөр болох байх.
Тэгээд и-мэйлээрээ ISBN дугаараа авна.
Зохиогчийн эрхийн тухай дурдсан өмнөтгөл хэсэгтээ энэхүү ISBN дугаараа байрлуулна.
Хэрвээ хүсвэл bowkerlink.com вэб сайт дээр ISBN дугаараа байрлуулж болох юм.
Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж