Канадын шинэ Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.18-нд нийтлэгдсэн

Канадын шинэ Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Канад улсаас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар шинээр томилогдсон Грегори Гоулдхоукийг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд манай хоёр улсад газар зүйн байрлал, нутаг дэвсгэрийн хэмжээ,  уур амьсгал гэхчлэн төстэй зүйлүүд олон байдаг. Монголчууд Канадыг хөгжлийн загвар улс хэмээн хардаг. Иймд Канад улсын хөгжлийн туршлагаас судлах, хамтран ажиллах боломж их байгаа гэдгийг онцолсон юм.

Мөн энэ сарын сүүлчээр тус улсад албан ёсны айлчлал хийх гэж байгаагаа Монгол Улсын Засгийн газрын тэргүүн дурдаад Элчин сайд Грегори Гоулдхоукийг хариуцлагатай албанд томилогдсон нь баяр хүргэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаа гэдгээ тэрбээр тэмдэглэлээ.

Элчин сайд Грегори Гоулдхоук энэ уулзалтын үеэр Монгол Улсыг Канадын Ази дахь түнш улс байгаасай гэж хүсдэг, Монгол Улсад хөгжлийн асар их боломжууд гарч ирж байна. Энэ бүхэнд улсынхаа хөгжлийн туршлагаас хуваалцахад бэлэн гэдгээ илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж