Хакухо Чиёнофүжигийн амжилтыг давтлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Хакухо Чиёнофүжигийн амжилтыг давтлаа

Японы мэргэжлийн сумо бөхийн аки башёгийн зургаа дахь өдрийн барилдаанд их аварга Хакухо М.Даваажаргал хатакикоми мэхээр маэгаширагийн гуравт эрэмбэлэгдсэн Котошогикүг давснаар башёгийн зургаа дахь, дараалсан 53 дахь даваагаа авлаа. Ингэснээр ёкозуна Хакухо Японы домогт аварга Чиёнофүжигийн амжилтыг давтаж байгаа юм.

Башёгийн зургаа дахь өдрийн барилдаанд манай бөхчүүдээс Харумафүжи Д.Бямбадорж, Кёкүтэнхо Н.Цэвэгням нар хоорондоо учраа тааран барилдсанаас озэки Харумафүжи ошидаши мэхээр давсан байна. Мөн комүсүби Какурюү М.Ананд ёрикири мэхээр Ваканосатог, Хакуба А.Өнөржаргал Такамисакариг уватэнагэ мэхээр, Асасэкирюү Б.Дашням Моконамиг мөн уватэнагэ мэхээр, Тамаваши Б.Мөнх-Оргил Гагамаруг ошидаши мэхээр давсан бол Токитэнкү А.Хүчитбаатар ошидаши мэхээр Точиозанд, Токүсэгава Б.Ганболд ёрикири мэхээр Хомашод, Коорюү Э.Мөнх-Оргил хатакикоми мэхээр Кимураямад тус тус унасан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж