Хөх хотоос тамирчид маргааш ирнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Хөх хотоос тамирчид маргааш ирнэ











Улаанбаатар хотноо өнгөрсөн жил анх удаа зохион байгуулсан Монгол туургатны
х
үүхдийн спортын наадмыг оролцогч талуудын
санаачилгаар уламжлал болгон зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.
Үүний дагуу Монгол туургатны хүүхдийн спортын II наадмыг 2010 оны есдүгээр сарын 9-16-ны өдрүүдэд БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Хөх хотод амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн наадамд Монгол, ОХУ-ын Буриад, ӨМӨЗО-ы 530
гаруй өсвөрийн тамирчид оролцож,
спортын зургаан т
өрөлд 176
багц медалийн төлөө өрсөлдсөн юм.

ОУОХ-ноос анх удаа зохион байгуулсан Хүүхдийн олимпийн наадмын жилтэй давхацсанаараа онцлог болсон Монгол
туургатны х
үүхдийн спортын наадамд Монголын
шигшээ баг 120 х
үний бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд баг тамирчдыг БТСГ-ын Гадаад харилцаа, Мэдээлэл
технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат ахлан оролцсон юм.  Ингээд манай шинэ
үеийн өсвөрийн шилдэг тамирчид Монгол туургатны хүүхдийн спортын наадамд амжилттай оролцож,  багийн хэмжээнд 35 медаль хүртсэн
бахархам амжилт гаргалаа.

Манай тамирчид маргааш өглөө галт тэргээр эх орондоо ирэх бөгөөд Монголын баг тамирчдыг угтан авах ёслол Улаанбаатар
т
өмөр замд 09.30 цагаас болох юм.

Монголын
баг тамирчдын амжилт:

Төрөл

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

Жүдо бөх

4

1

8

13

Бокс

4

4

3

11

Чөлөөт бөх

3

3

2

8

Хөнгөн атлетик

1

1

Ширээний теннис

1

1

2

 

11

9

15

35

 

Сонирхуулахад, 2010 оны есдүгээр сарын 9-ний өдөр Хөх хотын Спортын их танхимд болсон наадмын
нээлтийн ажиллагаанд
ӨМӨЗО-ы төр засгийн тэргүүнүүд болон Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий консул Б.Энх-Амгалан
болон оролцогч орнуудын Биеийн тамир, спортын салбарын удирдлагууд оролцож,
Өвөрмонголын үндэсний болон орчин үеийн урлаг, соёлын оддын урлагийн тоглолтыг үзэж, сонирхжээ.

Наадмын үеэр оролцогч
орнуудын биеийн тамир, спортын салбарын удирдлагуудын уулзалт болж, тус наадмын
гол зорилго, уриа, спортын т
өрөл, насны ангилал, оролцогчдын хамрах хүрээ, наадам зохион байгуулах хугацаа, Зохион
байгуулах байнгын з
өвлөл, шүүгчдийн зөвлөл байгуулах зэрэг Наадмын зохион байгуулалт, дүрэм журамтай холбоотой чухал асуудлуудын талаар санал солилцсоныг
онцолж байна.

Уг хурлаас Монгол туургатны Хүүхдийн спортын III наадмыг 2011 онд ОХУ-ын Буриад улсад зохион байгуулахаар
тохиролцож, наадмын Зохион байгуулалтын зарим асуудлыг энэ оны арванхоёрдугаар
сард Улаан-
Үд хотноо болох хурлаар
хэлэлцэж шийдвэрлэхээр болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж