Sprite Super лигийн нээлт 12-нд болно

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

Sprite Super лигийн нээлт 12-нд болно

“TLG-13” Төрийн бус байгууллага, “MCS Coca-Cola” ХХК-иас жил бүр хамтран зохион байгуулдаг 2011 оны Sprite Super League-н нээлтийн ажиллагаа энэ сарын 12-ны 18.00 цагаас Яармагийн дэнж дээрх Спортын шинэ ордонд болох гэж байна. Спрайт супер лигийн тоглолтууд өнгөрсөн сарын 29-нд СТО-нд эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 7-ныг хүртэл долоо хоног бүрийн бямба, ням гаригуудад болох юм. Тус тэмцээнд энэ жил эрэгтэй 24, эмэгтэй 6 багийн 500 гаруй тамирчин, дасгалжуулагч оролцож байна. Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн системийн дагуу Спрайт супер лигийн тэмцээн зохион байгуулагдах бөгөөд D league буюу хөгжлийн лигээс шалгарсан найман баг, Спрайт супер лигийн шилдэг 16 баг дээр нэмэгдэж, нийт 24 баг хоёр бүсэд хуваагдан өрсөлдөж байна. Нэг баг улирлын туршид 17 тоглолт хийж, плей-оффт шалгарах эрхээ авах юм. Тоглолтын явцад Бүх оддын тоглолт, Үнэ цэнэтэй шилдэг тоглогч, Шилдэг хамгаалан тоглогч, Шилдэг дасгалжуулагч, Лигийн гарааны шилдэг таван тоглогч, Хамгаалалтын шилдэг таван тоглогч зэргийг шалгаруулна.

Спрайт супер лигийн 3, 4 дүгээр тойргийн тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон бөгөөд дөрвөн тойргийн дараах байдлаар баруун бүсийг Цагдаагийн академи, Хөвсгөл Нэг үе болон ХХБ-ны багууд дөрвөн хожилтой тэргүүлж байгаа бол зүүн бүсийг Хаан банкны баг ганцаараа дөрвөн хожилтой манлайлж байна.

Sprite Super League-н явц:





























 

Баруун бүс

Тог

Хож

Ход

 

Зүүн бүс

Тог

Хож

Ход

1

Цагдаагийн академи

4

4

0

1

Хаан банк

4

4

0

2

Хөвсгөл Нэг үе

4

4

0

2

Cass SBL

4

3

1

3

ХХБ

4

4

0

3

ER

4

3

1

4

ИНЕГ Буянт-Ухаа

3

3

0

4

Дочигранд

4

3

1

5

Хасу Мегаватт

3

3

0

5

ТЭЦ-4

4

2

2

6

ОТИС

4

3

1

6

Alkes

4

1

3

7

Танан ХХЧ

4

3

1

7

Суруга Монгол

4

1

3

8

Эрдэнэдрийлинг

4

2

2

8

Мон Аз

3

0

3

9

Орчлон Li-ning

4

1

3

9

Алтан гэр

5

0

5

10

Мон Алтиус БТДС

3

1

2

10

УБДС

5

0

5

11

Bridge TLG

5

1

4

11

I Chuk

3

0

3

12

МЖ

4

0

4

12

Өмнөговь Freedom

0

0

0

Sprite Super League-н статистик үзүүлэлтээр тэргүүлэгч шилдэг тавтууд:

Дундаж оноо авалт:
1.    ХӨВСГӨЛ НЭГ ҮЕ – Ж.Майбаяр-18,5 оноо
2.    СУРУГА МОНГОЛ-С.Ганбаатар-15,3 оноо
3.    АЛКЕС-Лхагвадорж-14,9 оноо
4.    АЛКЕС-Сайнтөр-14,4 оноо
5.    ХӨВСГӨЛ НЭГ ҮЕ-Д.Бат-Эрдэнэ-13,3

Оновчтой дамжуулалт:
1.    CASS SBL-Б.Золбоо-6,6
2.    ОРЧЛОН Li-ning-C.Төгсжаргал-6,1
3.    ХӨВСГӨЛ НЭГ ҮЕ-С.Пүрэвдорж-6,1
4.    ХӨВСГӨЛ НЭГ ҮЕ-Б.Бат-Эрдэнэ-5,6
5.    ОТИС-Ж.Оргил-5,6

Бөмбөг таслалт:
1.    УЛААНБААТАР ДС-Өлзийбадрал-3,5
2.    ХААН БАНК- Баярбат-3
3.    CASS SBL-Доржзэвд-3
4.    УЛААНБААТАР ДС-Пүрэвсайхан-2,6
5.    ЭНЕРЖИ РЕСУРС-Цолмонбаатар-2,5

Bock Shot:
1.    БРИДЖ ТLG13-Чинбат-3
2.    ТАНАН ХХЧ-Бүрэн-1,6
3.    ЭНЕРЖИ РЕСУРС-Даваасамбуу-1,5
4.    УЛААНБААТАР ДС-Пүрэвсайхан-1
5.    ХААН БАНК-Цэрэнбат-1

Самбараас бөмбөг авалт:
1.    УЛААНБААТАР ДС-Бадрал-8,3
2.    ТАНАН ХХЧ-Дорждагва-8
3.    ТЭЦ4-Мөрөн-Оргил -7,5
4.    ХАСУ МЕГАВАТТ-Улаанхүү-7
5.    ТАНАН ХХЧ-Алтангэрэл-6,3

С.Цэлмэг

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж