Гамшгийн асуудлыг Шадар сайд хариуцдаг гэв

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Гамшгийн асуудлыг Шадар сайд хариуцдаг гэв

Дорнод, Сүхбаатар аймагт гарсан малын гоц халдварт шүлхий өвчин хурдацтай тархаж байгаатай холбогдуулан дээрх газруудад гамшгаас хамгаалах  өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад буй билээ. Ийм шийдвэрийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргаж, холбогдох сайд нарт үүрэг өгсөн юм. Гэвч энэ ажилд анхаарал тавьж ажиллах Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Батлан хамгаалахын сайд Л.Болд нар гадаадад албан томилолтоор ажиллаж буй. Мөн Ерөнхий сайд өнөөдөр АНУ-ыг зорих болж байгаа юм. Иймд гамшгийн онцгой байдал зарласан үед голлох сайд нар гадаадад ажиллахад  энэ ажлын арыг хэн хариуцаж үлдэх вэ гэдгийг Засгийн газраас тодруулахад “Гамшгийн асуудлыг Шадар сайд хариуцдаг чиг үүрэгтэй. Энэ дагуу ажил үргэлжилнэ” гэсэн хариулт өгч байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж