Засаг дарга Г.Бямбажавыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Засаг дарга Г.Бямбажавыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчид хуралдаж, аймгийн
Засаг дарга Г.Бямбажавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ш.Амгаланбаярыг томилох
шийдвэр гаргалаа. Г.Бямбажав нь 2008 оны 12 дугаар сараас өдийг хүртэлх
хугацаанд Говь-Алтай аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байсан бөгөөд
өвчний улмаас ажлаас чөлөөлөгдөх талаар хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт аймгийн
ИТХ-д хүргүүлсэн байна. Шинээр томилсон Засаг даргын талаарх шийдвэрээ аймгийн
ИТХ-аас Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн барьснаар энэхүү шийдвэр хүчин
төгөлдөр болох аж.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж