Говь-Алтайн Засаг даргыг ажлаас нь чөлөөллөө

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Говь-Алтайн Засаг даргыг ажлаас нь чөлөөллөө

Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчид хуралдаж, аймгийн Засаг дарга Г.Бямбажавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ш.Амгаланбаярыг томилох шийдвэр гаргалаа. Г.Бямбажав нь 2008 оны арванхоёрдугаар сараас өдийг хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд өвчний улмаас ажлаас чөлөөлөгдөх талаар хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт аймгийн ИТХ-д хүргүүлсэн байна. Шинээр томилсон Засаг даргын талаарх шийдвэрээ аймгийн ИТХ-аас Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн барьснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болох аж.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж