
Португалийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жилберто Мадайл Испанид очиж, Жозе Моуриньогийн төлөөлөгч Хорге Мендэстэй уулзсан байна. Улмаар 10-р сарын 8-нд Данитай, дөрөв хоногийн дараа Исландтай хийх тоглолтод багаа түр ч гэсэн дасгалжуулах талаар санал тавьжээ. Мөн “Спортинг Лисбон”-ы дасгалжуулагч Пауло Бэнтод ажлын санал тавьсан гэж байсан ч менежэр өөрөө уг асуудлыг няцаасан байна. Хэрвээ Жозе Моуриньо Португалийн хөлбөмбөгийн холбооны тавьсан саналыг зөвшөөрлөө гэхэд “Реал Мадрид” менежерээ түр хугацаанд чөлөөлөх нь бас л эргэлзээтэй юм.
Score Studio