
Хятадын нэг гэр бүл нэг хүүхэд бодлогын золиос болж тээж буй хүүхдийг нь хүчээр хөндүүлсэн хятад бүсгүй Мей Фун Вон АНУ-аас орогнол эрж байна. 44 настай Вон бүсгүй одоо Америкад амьдарч байгаа бөгөөд иргэншил хүссэн өргөдөл гаргаад хэдэн жил болж байгаа аж. 1991 онд Вон бүсгүйн тээж байсан үрээ хөндүүлсэн юм. Тэрбээр Хятадын засгийн газрын хүн амын хэт өсөлтийг хянах зорилготой нэг гэр бүл, нэг хүүхэд бодлогын золиос болж буй олон эмэгтэйчүүдийн нэг юм. Бүсгүйд үр хөндөлт хийсний дараа жирэмслэлтээс хамгаалах ерөндөг тавьсан аж. Харин бүсгүйн ерөндөгөө авахуулсныг эмч мэдээд дахин ерөндөг тавихыг зөвшөөрөх хүртэл гурав хоног хорьсон байна. Вон бүсгүй Хонг Конг руу дүрвэх гэж оролдсон боловч баригдаж дөрвөн сар шоронд хоригдож, торгууль ноогдуулсан аж. Харин эцэст нь 2000 онд Тянь Ань Мины талбайд болсон бослогод оролцсоныхоо дараа Америк руу дүрвэсэн нөхөр дээрээ очжээ. Вон бүсгүй Америк руу есөн настай хүүгийнхээ хамт явахдаа ямар ч бичиг баримтгүй байжээ. 2002 онд Вон цагаачлалын албаныханд баригдахад түүнийг Хятадын тал буцааж авчирахыг шаардсан байна. Гэвч талууд одоо хүртэл тохиролцолд хүрээгүй байгаа бөгөөд үр хөндөлт орогнол хүсэх шалтгаан биш гэж үзэж байгаа аж.
Гэвч Вонгийн амьдардаг сууринд хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрдөг гэсэн баримт байгаа нь бүсгүйг асуудалд оруулжээ. Бүсгүй одоо АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоноос орогнол хүссэн өргөдөл бичихэрэ төлөвлөж байгаа гэнэ.