Шинэчилсэн бүртгэлд иргэд хангалтгүй оролцож байна

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Шинэчилсэн бүртгэлд иргэд хангалтгүй оролцож байна

Сэлэнгэ аймагт шинэчилсэн бүртгэлд хамрагдах шаардлагатай 16-аас дээш насны 70980 байгаагаас  өнөөдрийн байдлаар нийт хүмүүсийн 40 хувь нь, 16-гаас доош насны 29222 иргэн байгаагаас 49 хувь нь бүртгэлд хамрагдаад байна. Шинэчилсэн бүртгэлийн явцад иргэний бичиг баримттай холбоотой зөрчил нэлээдгүй гарч байгаа аж. Мөн сум, багийн иргэд цаг үеийн ажил ид өрнөж буйтай холбоотойгоор хангалтгүй оролцож байна гэж албаны хүн ярьж байна. Тус аймагт иргэний шинэчилсэн бүртгэл хийх зорилгоор 19 тоног төхөөрөмж ажиллаж байгаа бөгөөд нэг бүр нь 6.5 сая төгрөгийн үнэтэй аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж