Япончуудын үхлээс үүдсэн бизнес

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Япончуудын үхлээс үүдсэн бизнес

с1990-ээд
онд Тайчи Ёшида Японы Осака хот дахь нэгэн жижиг компанийн эзэн байхдаа
ганцаараа амьдарч байгаад нас барсан хүний гэрийг цэвэрлэх бизнесийн
санаа олжээ. Хүн нас барахад хэлж дуулгах хамаатан садан нь олддоггүй.
Ганцаараа амьдарч байгаад нас барсан хүнийг нас барсныг нь хэзээ хойно
хэдэн өдөр, бүр сар жилийн дараа мэдэх тохиолдлууд Японд гардаг.
Хамаатнууд нь байлаа ч цогцостой яаж харьцахаа мэдэхгүй гэх мэт асуудал
гардаг. Тэр үеэс Ёшида талийгаачийн гэрийг цэвэрлэдэг бизнес хийж
эхэлсэн бөгөөд чухам тэр үеэс тэрээр хүний биеийн хэлбэртэй хар
толбонуудыг ажиглажээ. Хана түшиж зогсож байгаад, хувцсаа угаах гэж
байхдаа хүн нас бараад удсан цогцосноос шал ханан дээр нь толбо үлддэг.
Үүнийг нь Тайчи Ёшидагийн компани цэвэрлэж өгдөг байна.
“Кодокуши” хэмээх энэ үзэгдлийг 1980-аад онд Японд анх ажигласан бөгөөд
улам бүр газар авсаар байна. 2008 онд Токиод 65-аас дээш настай 2,200
орчим хүн ганцаардмал байдлаар амьдарч байгаад нас нөгцсөн гэж Японы
Эрүүл мэнд, нийгмийн халамжийн товчоо мэдээлсэн. Нас барагсдын ихэнх нь
50-иас дээш настай эрчүүд. Өнөөдөр Японд өндөр настнуудын хүн амд эзлэх
хувь хэмжээ өссөөр байгаа бөгөөд таван хүн тутмын нэг нь 65-аас дээш
настай гэсэн статистик бий. 2030 он гэхэд Японы гурван хүн тутмын нэг
нь 65-аас дээш настай байх болно гэж тооцож байна.

Японы эрэгтэйчүүд маш ажилсаг, ажлын хэнээтэй гэж хэлж болохуйц. 1990
оноос хойш эдийн засаг нь нилээн хэдэн удаагийн хямарч компаниуд нь
олон мянган ажилтнаа ажлаас халж байсан ч цагийн ажил хийдэг хүмүүсийн
тоо буураагүй бөгөөд ихэнх эрэгтэйчүүд зөвхөн ажлын хойноос явсаар
гэрлэдэггүй.
Япон эрчүүдийн хувьд компани бүх зүйл нь байдаг. Тэдний эр хүний
байдал, нийгмийн статус, өөртөө итгэх итгэл нь бүгд компанийн соёлтой
уялдаатай байдаг гэж Осакагийн их сургуулийн социологич Скотт Норт ярьж
байна.

Ганцаардмал үхлүүд үргэлжилсээр байгаа үед Ёшидагийн ажил болон амьдрал
Японы олон нийтийн анхаарлыг татаж эхлээд байна. Түүний амьдрал, ажлын
түүхэн дээр тулгуурлаж бичсэн роман хэвлэгдсэн бөгөөд удахгүй кино, ТВ
цуврал хийж магадгүй байна. Гэхдээ хүн бүр түүний бизнест таатай
хандахгүй байгаа. “Талийгаачид” /Departures/ хэмээх Япон кино өнгөрсөн
жил Шилдэг гадаад кино ангилалд өрсөлдөөд АНУ-ын кино академийн Оскарын
шагнал авсан. Түүнээс хойш энэ чиглэлийн ажил олны анхаарлыг татдаг
болсон ч хүмүүс энэ сэдвээр ярихаас зайлсхийдэг хэвээр байна. Одоогийн
“кодокуши” хандлага нь Японы өнөөгийн соёл, үхлийн талаар ярихаас
цааргалдаг, үл тоомсорлодог байдалтай холбоотой гэж зарим хүн үзэж
байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж