Төрийн ордоны хэвлэлийн танхимд өнөөдөр 14.00 цагаас Засгийн газар, Гадаад харилцааны яамнаас хамтарсан хэвлэлийн бага хурал зарлажээ. Уг хурлаар Монгол Улсын ерөнхий сайдын гадаадын улс орнуудад хийх айлчлалын талаар мэдээлэх аж. Ерөнхий сайд өнөөдөр Нью-Иоркийг зорьж байгаа юм байна. Хэвлэлийн хурлаар Ерөнхий сайдын гадаад айлчлал болоод Гадаад харилцааны сайд Г.Зандашатар Шаньхай экспод оролцоод ирсэн талаар мэдээлэх бололтой.
Б.Мандах