UEFA-гийн Европын лиг эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

UEFA-гийн Европын лиг эхэллээ

Энэ улирлаас эхлэн Европын лиг нэрийн дор зохиогдох болсон Европын хөлбөмбөгийн холбооны цомын төлөөх тэмцээний хэсгийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө болж өнгөрлөө. Европ тивийн 48 баг 12 хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаагаас өнгөрсөн шөнө бүх хэсгийн эхний тоглолтууд болсон юм.
Зуны арилжаа наймаагаар их хэмжээний мөнгө зарлагадсан Премьер лигийн “Манчестер Сити” А хэсгийн эхний тоглолтоо Австрийн “Рэд Булл Сальцбург” багтай хийж, төвөггүй хожжээ. Тоглолтын долоо дахь минутад Испани тоглогч Давид Сильва “Ман Сити”-гийн төлөө анхны гоолоо Жогийн тусламжтайгаар оруулжээ. Харин удалгүй Жо өөрөө гоолдсоноор Роберто Манчинигийн цэргүүд хэсгээ манлайлж эхэллээ. Мөн энэ хэсэгт сугалаа татсан Италийн “Ювентус”, Польшийн “Лех Познан” нар 3:3-аар тэнцэж, оноо хуваасан байна.

Мөн В хэсэгт Германы “Баейрн Мюнхен”-ийн довтлогч Патрик Хелмес хет-трик хийж, германчууд талбайдаа Норвегийн “Русенборг”-ийг 4:0 харьцаатай буулган авчээ.

Өчигдөр болсон тоглолтын дүн:

А хэсэг:
“Рэд Булл Сальцбург” /Австри/ – “Манчестер Сити” /Англи/ 0:2
“Ювентус” /Итали/ – “Лех Познан” 3:3

В хэсэг:
“Арис” /Грек/ – “Атлетико Мадрид” /Испани/ 1:0
“Баейр Беверкузен” /Герман/ – “Русенборг” /Норвег/ 4:0

С хэсэг:

“Лилль” /Франц/ – “Спортинг” /Португаль/ 1:2
“Левский София” /Болгар/ – “Гент” /Бельги/ 3:2

D хэсэг:
“Динамо Загреб” /Хорват/ – “Вильярреал” /Испани/ 2:0
“Брюгге” /Бельги/ – “ПАОК” /Грек/ 1:1

Е хэсэг:
“Алкмар Занстрек” /Голланд/ – “Шериф Тирасполь” /Молдав/ 2:1
“Динома Киев” /Украйн/ – “БАТЭ” /Беларусь/ 2:2

F хэсэг:
“Спарта Праг” /Чех/ – “Палермо” /Итали/ 3:2
“Лозанна” /Швейцарь/ – “ЦСКА Москва” /ОХУ/ 0:3

G хэсэг:

“Андерлехт” /Герман/ – “Зенит” /ОХУ/ 1:3
“АЕК Афин”/Грек/ – “Хайдук Сплит” /Хорват/ 3:1

Н хэсэг:
“Штутгарт” /Герман/ – “Янг Бойз” /Швейцарь/ 3:0
“Гетафе” /Испани/ – “Оденсе” /Дани/ 2:1

I хэсэг:

“Дебрецен” /Унгар/ – “Металист Харкив” /Украйн/ 0:5
“Эйндховен” /Голланд/ – “Сампдория” /Итали/ 1:1

J хэсэг:
“Карпаты” /Украйн/ – “Боруссия Дортмунд” /Герман/ 3:4
“Севилья” /Испани/ – “ПСЖ” /Франц/ 0:1

К хэсэг:
“Наполи” /Итали/ – “Утрехт” /Голланд/ 0:0
“Ливерпуль” /Англи/ – “Стяуа Бухарест” /Румын/ 4:1

L хэсэг:
“Бешикташ” /Турк/ – “ЦСКА София” /Болгар/ 1:0
“Порто” /Португаль/ – “Рапид” /Австри/ 3:0

Европын лигийн хэсгийн хоёр дахь тоглолтууд энэ сарын 30-нд болно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж