Ширэн бээлийтнүүд наймдугаар бага хурлаа хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

Ширэн бээлийтнүүд наймдугаар бага хурлаа хийнэ

Монголын олимпийн боксын холбооны ээлжит наймдугаар бага хурал энэ сарын 13-ны өдөр болно. Тус холбооны Удирдах зөвлөлийн хурал 2010 оны 12-р сарын 21-ны өдөр болж, Ерөнхийлөгчөө сонгосон. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Ганзориг Монголын олимпийн боксын холбооны гишүүн, дэмжигчдийн 100 хувийн саналаар сонгогдсон юм. Энэ сарын 13-нд болох боксын холбооны наймдугаар бага хурлаар олон чухал асуудлыг хэлэлцэнэ. Манай улсын боксын тамирчид олимпийн медаль хүртэж, тив, дэлхийн наадмуудад амжилттай оролцсоор байгаа. Тиймээс олимп дэлхийн аваргуудыг төрүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж байгаа тус холбооны бүтэц зохион байгуулалтын шинэчлэл олны анхаарлыг татаж байна. Ээлжит наймдугаар бага хурлаар аваргуудыг эгнээнээсээ төрүүлсэн энэ хамт олныг удирдах боксын холбооны бүтэц зохион байгуулалтыг хэрхэн шинэчлэхээс амжилтын буухиа шалтгаална. Мөн хурлаар 2012 оны Лондонгийн олимпийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг батлахаар зэхэж байгаа гэнэ. Лондонгийн олимпод медалийн буухиаг таслалгүй үргэлжлүүлэх шийдвэрийг Монголын олимпийн боксын холбооны ээлжит наймдугаар бага хурлаас гаргана гэж холбооны гишүүд, дэмжигчид итгэлтэй байгаа аж.  

У.Бат

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж