Асашёорюү Японд очжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Асашёорюү Японд очжээ

Японы мэргэжлийн сумо бөхийн 68 дахь ёкозуна Асашёорюү Д.Дагвадорж өнгөрсөн хоёрдугаар сард зодог тайлсан билээ. Харин тэрбээр өчигдөр буюу аки башёгийн тав дахь өдрийн барилдаанд Кокугикан ордонд зочилж, ирэх сарын 3-нд болох зодог тайлах ёслолынхоо өмнө сумогийн дэвжээндээ хүндэтгэл үзүүлжээ.

Их аварга Асашёорюү Д.Дагвадорж Япон үндэсний хувцас болох хакаматай гарч ирэн 30 минут орчим байхдаа Японы сумогийн холбооны тэргүүн Ханарегома болон Коконоэ /экс-ёкозуна Чиёнофүжи/, Таканохана нарын тэргүүлэх гишүүдтэй уулзсан байна.

Энэ үеэр их аварга формоо алдахгүйн тулд одоо ч гэсэн бэлтгэл сургуулилт хийж буй тухайгаа, мөн зодог тайлснаас хойш төдийлөн жин хасаагүй тухайгаа ярьж байлаа. Тэрбээр зодог тайлах ёслолынхоо үеэр дохёо-ири буюу дэвжээн дээр ёслол үйлдэх юм.

Ёкозуна Хакухогийн дараалсан давааны талаар асуухад Асашёорюшү Д.Дагвадорж “Хакухогийн хувьд үнэхээр том дарамт болж байгаа байх. Гэхдээ түүний энэ сайхан, бат чанга бие хааг харахад хэн ч түүнийг зогсоож чадахгүй болов уу” хэмээн хариулжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж