Биеийн тамир, спортын өдөрлөг болно

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Биеийн тамир, спортын өдөрлөг болно

Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амгалан тайван, идэвхтэй амрах нөхцлийг бий болгох зорилгоор энэ сарын 18-ны өдөр Сүхбаатарын талбайд “Эрүүл хотыг дэмжих нэг өдөр” нэртэй биеийн тамир, спортын арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Есдүгээр сарын 18-ны 10.00-18.00 цагийн хооронд үргэлжлэх тус өдөрлөгийн үеэр бүх нийтийн гүйлт, сагсан бөмбөг, шатар болон дугуйн спортын тэмцээнийг зохион байгуулах ажээ.

Бүх нийтийн гүйлтийг бага нас буюу 12-оос доош, насанд хүрэгчид буюу 13-аас дээш, ахмад буюу 55-аас дээш насныхан гэсэн гурван төрлөөр зохион байгуулж, Сүхбаатарын талбайгаас гараагаа хийж, Энхтайваны гүүр, Зайсан толгойн арын Дайчдын хөшөө гэсэн марштрутаар уралдах гэнэ. Харин сагсан бөмбөгийн тэмцээнд дүүрэг тус бүрээс 14-16 насны дөрвөн тоглогчийн бүрэлдэхүүнтэй эрэгтэй нэг, эмэгтэй нэг баг оролцох юм. Мөн шатрын тэмцээнийг 12-оос доош болон 13-аас дээш гэсэн хоёр ангилалд зохион байгуулах бол дугуйн уралдааныг 4-6, 7-9, 10-12 болон 13-аас дээш гэсэн дөрвөн насны ангиллаар зохион байгуулж, тэмцээн тус бүрийн ялагч болон шагналт байрт шалгарсан хүмүүсийг шагнаж урамшуулах юм байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж