МҮОХ-ны ерөнхийлөгч тамирчидтай уулзана

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

МҮОХ-ны ерөнхийлөгч тамирчидтай уулзана

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн “Сингапур-2010” өсвөрийн анхдугаар олимпийн наадам, бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, мөн шатрын сурагчдын болон оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, Монгол Улсынхаа алтан соёмбот далбааг тив, дэлхийн дэвжээнд мандуулсан шилдэг тамирчдыг энэ сарын 20-нд буюу ирэх даваа гаригт Монголын Үндэсний олимпийн хорооны байранд хүлээн авч, уулзахаар болжээ.

Токиогийн жүдогийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн Х.Цагаанбаатар, М.Бундмаа нар болон өсвөрийн анхдугаар наадмаас төрсөн цэл залуу аваргууд болох Б.Батцэцэг, Г.Эрдэнэболд, мөнгөн медаль хүртсэн О.Дөлгөөн, чөлөөт бөхийн Монголын анхны эмэгтэй дэлхийн аварга С.Батцэцэг, буудлагын залуучуудын дэлхийн аварга Ц.Хонгорзул, сурагчдын дэлхийн аварга А.Энхтуул, мөн шатрын оюутны дэлхийн аваргад багаараа түрүүлсэн шатарчдыг МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн хүлээн авч, уулзан, баяр хүргэх юм байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж