Хакухо Чиёнофүжигийн амжилтад нэг алхам ойртлоо

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Хакухо Чиёнофүжигийн амжилтад нэг алхам ойртлоо

Мэргэжлийн сумо бөхийн аки башёгийн тав дахь өдрийн барилдаан өндөрлөж, их аварга Хакухо М.Даваажаргал баруун жигүүрийн маэгаширагийн хоёр дахь бөх Точиношинг сукуинагэ мэхээр давснаар дараалсан давааныхаа тоог 52 болгож, домогт Чиёнофүжи аваргын амжилтад нэг алхам ойртлоо. Их аварга Хакухо маргаашийн барилдаанд Котошогикүтэй барилдах бөгөөд давсан тохиолдолд Чиёнофүжигийн амжилтыг давтах юм.
Аки башёгийн тав дахь өдрийн барилдаанд манай бөхчүүдээс озэки Харумафүжи Д.Бямбадорж Токитэнкү А.Хүчитбаатарыг ошидаши мэхээр давснаар дөрвөн даваатай болсон бол Токитэнкү таван унаатай болоод байна. Мөн өнөөдөр Какурюү М.Ананд озэки Кайог ёрикири мэхээр давж, башёгийн хоёр дахь даваагаа авсан бол Кёкүтэнхо Н.Цэвэгням ёрикири мэхээр Оросын сумоч Аранд, Хакуба А.Өнөржаргал уватэнагэ мэхээр Котошогикүд тус тус өвдөг шорооджээ. Манай бусад сумочдын тухайд Токүсэгава Б.Ганболд ёрикири мэхээр Такамисакариг, Коорюү Э.Мөнх-Оргил ошидаши мэхээр Сококурайг, Тамаваши Б.Мөнх-Оргил хатакикоми мэхээр Кёкүнанкайг тус тус давжээ. Харин Асасэкирюү Б.Дашням Аминишикид, Моконами Г.Базарсад Тосюүтакад ялагдсан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж