Ерөнхийлөгч Баянчандмань суманд ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Баянчандмань суманд ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төв аймгийн Баянчандмань суманд хүрэлцэн ирж, “Монгол таримал” фермерийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцлаа.  Тус фермерийн аж ахуй нь 300 гаруй саалийн үнээтэй, сүүгээ Улаанбаатар хот дахь сүүний үйлдвэрүүдэд нийлүүлдэг. Одоо намар болж байгаа учраас сааль бага зэрэг татарсан, гэхдээ нэг үнээнээс 11 литр сүү сааж байгаа. Харин өвөлдөө үнээг тэжээхэд өдөрт 18 литр сүү саана  гэж “Монгол таримал” фермерийн аж ахуйн захирал хэллээ.

Ерөнхийлөгч тус фермерийн ажил байдалтай танилцсаныхаа дараа Хуримтлалын бүлгийнхэнтэй уулзсан юм. Хуримтлалын бүлгийнхэнд ах, дүү, төрөл төрөгсөд, найз нөхдөөрөө нийлж, хүнсний ногоо, нарийн ногоо зэргийг тариалж, хүчээ нэгтгэн хөдөлмөрөө хоршин ажиллаж байгаа иргэд харьяалагддаг.  Монгол Улсын Ерөнхийлөгч тэдэнд хандан хөдөлмөрөө хоршин ажлын байрыг өөрсдөө бий болгон, санаачлагатай ажиллаж байгаад нь талархал илэрхийлээд аж ахуйгаа томруулж, бусаддаа үлгэр болж ажиллахыг хүссэн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж