"Америкийн Шүтээн" шоуны ялагч болсноор
та бидний танил болсон рок дуучин Адам Ламберт анх 2009 онд "For Your Entertainment" цомгоо гарган долоо хоногтоо л
Америкийн зах зээлд 198 мянган хувь зарагдаж, Billboard Top 200–д ороод байсан. Түүний хамгийн сүүлийн үеийн папарицийн мэдээ бол өчигдөр түүнийг Миамид амарч байхад нь папараццийнхан зургийг нь авч
байгаад баригдан багагүй шуугиан дэгдээсэн байна.
Адам Ламберт: "Миний амралтыг бусниулахыг
оролдсон папарицийнхнийг би барьсан.
Би ямар ч зураг, бичлэг авахуулахыг би хүсээгүй.
Би зөвхөн амрах гэж ирсэн. Тэд нар үнэхээр сайн ажиллах юм. Гэхдээ л намайг….
Үүнээс болж би өөрийн нэр хүндийг маш ихээр алдлаа. Би тэдний аппаратыг эвдээгүй" хэмээн хэлсэн байна.
Тэрбээр өнгөрсөн зургадугаар сараас "Glam Nation" нэртэй аялан тоглолтоо хийж эхлээд байгаа юм. Хумс, нүдээ хараар будаж, этгээд гаж хувцасладаг түүний "For
Your Entertainment" цомог нь 600 мянган хувь борлогдсон бол "Whataya
Want From Me" дуу нь АНУ, Австрали, Япон, Швед, Сингапур зэрэг орнуудад
хит дууны шилдэг 10-ын жагсаалтыг нь тэргүүлсэн юм.
Адам Ламберт хэдийгээр "American Idol"-д түрүүлж чадалгүй аман
хүзүүдсэн ч өөрийн өвөрмөц төрх, чадалтай хоолойгоороо үзэгчдийг байлдан
дагуулж, олон студи продакшнаас хамтран ажиллах санал авч байсан аж. Түүнийг
ижил хүйстэн учраас түрүүлж чадаагүй, шүүлтэд түүний бэлгийн чиг хандлага нөлөөлсөн
гэсэн хэл ам ч бас гараад амжсан.
"Америкийн шүтээн"-ийг санаачлагч, Адам Ламбертын менежэр Симон Фүллер “Адам бол энэ цагийн үеийн хамгийн шилдэг
дуучдын нэг. Тэр тайзан дээрээс үзэгчдийн сэтгэлийг байлдан дагуулж, эзэмдэж
чаддаг нэгэн. Түүний анхны аялан тоглолт маш их амжилтыг дагуулна гэдэгт
итгэлтэй байна” хэмээжээ.
Н.Наран