Ираны “Зоб Ахан” өнгөрсөн жилийн аваргуудыг хожлоо

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Ираны “Зоб Ахан” өнгөрсөн жилийн аваргуудыг хожлоо

Азийн хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигийн тэмцээн ид сонирхолтой үедээ үргэлжилж байна. Энэхүү тэмцээн анхлан 1967 оноос зохион байгуулагдсаар ирсэн ч 2002 оноос эхлэн одоогийн өнгө төрхөө олсон юм. 29 дэх удаагийн манай тивийн Аваргуудын лигт шилдэг 32 баг өрсөлдсөнөөс тавдугаар сарын 22-нд шилдэг найман баг шалгаран үлдээд байлаа. Харин эдгээр багуудын тулаан өнгөрсөн шөнө эхэллээ.
Хамгийн ихээр анхаарал татаж байсан тоглолт өнгөрсөн жилийн аварга БНСУ-ын “Поханг Стийлерс” Иранд зочлон “Зоб Ахан” клубтэй хийсэн тоглолт байлаа. Тоглолт эхлээд 18 минут өнгөрч байх үед талбайн эздийн довтолгооны хувилбар амжилттай болж, Игор Хозэ Мариго дэ Кастро гоол оруулан талбайн эзэд тоглолтыг тэргүүлж эхэлсэн байна. Талбайн зочид эхний хагаст тоог тэнцүүлж чадсангүй. Харин аваргууд довтлосоор 56 дахь минутад Соарэс Мота Нэто өөрийн ур чадварыг ашиглан тооны харьцааг тэнцүүлж дөнгөсөн байна. Гэхдээ л талбайн эзэд хожих хувьтай байжээ. Эхний гоолын эзэн Мариго дэ Кастро 16 дотор бөмбөгийг эзэмшиж байх үед “Поханг Стийлерс”-ийн хамгаалагч Жунг Хон Юн алдаа гарган довтлоогоог зогсоосон тул шүүгч Ал Хиллали эргэлзэлгүй торгуулийн цохилт хийх эрхийг өгч Мэхди Раябзадэх 11 метрийн цохилтоор гоол оруулан ялалт байгуулсан байна. Хоёр багийн хариу тоглолт долоо хоногийн дараа БНСУ-д Поханг хотын Стийляард цэнгэлдэх хүрээлэнд болно.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж