Ла Вуэлтагийн 17 дахь гараа болов

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Ла Вуэлтагийн 17 дахь гараа болов

Мэргэжлийн дугуйн олон өдрийн хамгийн нэр хүндтэй гурван уралдаааны нэг Ла Вуэлта нэг өдөр амарчээ. Энэ нь шийдвэрлэх тулаан явагдахаас өмнө багуудад тактик болоод дугуйчдаа амраах боломж олгож байгаа гэсэн үг юм. Харин өчигдөр тэмцээний 17 дахь гараа цуваа гараатайгаар болж өнгөрлөө. 46 км замд үргэлжилсэн хугацаат уралдааны шагналын гуравдугаар байрыг энэ төрөлдөө шилдэг нь гэж болох дэлхийн гурван удаагийн аварга Фабиан Канчеллара 53 минут,  20 секундын амжилтаар  эзэлжээ. Гэвч энэ амжилт нь түүнийг нийлбэр дүнгээр эхний аравт авчирч чадсангүй. Канчелларагийн өмнө “Рабобанк” багийн Орос дугуйчин Денис Менчов орлоо. 25 секундын өмнө барианд орсон ОХУ-ын дугуйчинг энэ өдөр Словакийн тамирчин Петер Вэлитс гүйцэж түрүүлэх хувьтай байжээ.
Алдарт “Колумбиа” багийн дугуйчин 52 минут, 43 секундыг 17 дахь гараанд зарцуулснаар түрүүлсэн байна. Энэ нь 2010 оны Ла Вуэлтагийн хувьд анхны түрүү нь билээ. Ингэж тэрбээр нийлбэр дүнгээр гуравт бичигдэх болсон байна. Гэсэн ч уралдаан дуусахад дөрвөн гараа үлдээд байхад нийлбэр дүнг Италийн Винченцо Нибали 38 секундын давуутай тэргүүлж байгаа бол түүний ард Испанийн Эзегуэл Москуира явж байна.
Ла Вуэлтагийн 18 дахь гараа өнөөдөр 148,9 км зайд Валладолидоос Саламанса хүртэл үргэлжлэх юм.
 
Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж